Мэндчилгээ

Дархан-Уул аймгийн засаг дарга:

Б.АЗЖАРГАЛ

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт танд Дархан хот байгуулагдсаны түүхт 60, 61 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Миний бие иргэд, хөдөлмөрчдийнхөө итгэллийг хүлээж томилогдсоноос хойш иргэдийн санал хүсэлт, нийгмийн эрэлт хэрэгцээ, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг онцгойлон анхаарч, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг улс, эх орны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа та бүхэнд хүргэж байна.

Тухайлбал нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд манай аймагт шинэ суурьшлын бүс "Залуус хотхон"-ыг байгуулах, зарим их дээд сургуулийг шилжүүлэн байршуулах, Гангийн цогцолбор, Арьс ширний томоохон цогцолборыг байгуулан үйлдвэрийг хөгжүүлэх, Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох, хотын доторх авто замын сүлжээг нэмэгдүүлэх, төвлөрсөн шугам сүлжээнд холбох, хотын доторх авто замын сүлжээг нэмэгдүүлэх, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлэх, Боловсрол-2032, Ногоон Дархан-2032 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Дархан хотыг 2035 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

60 жилийн түүхтэй хотын маань нэр хүнд Монгол Улсад төдийгүй гадаадын олон оронд найрамдал хамтын ажиллагаа өргөжин тэлж, дэлхийд нэрлэгдэх хот болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
ДАРХАН ХОТЫН ЗАХИРАГЧ Б.АЗЖАРГАЛ